“Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ хичээлийн жилийн нэг болон гуравдугаар улиралд улсын хэмжээнд ерөнхий боловсролын I ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах буюу нийт 73,000 гаруй хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийхээр төлөвлөжээ.
Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, энэ төрлийн үзлэгийг дараачийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох тогтолцоог бий болгохын тулд энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа аж.
Мөн хичээлийн жилийн бүтцийн дагуу бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд сургуулиуд үзлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрт илрүүлгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх юм байна
“Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулснаар суралцах таатай орчин бий болж, сурагчдын эрүүл мэндийг хамгаалан, дэмжиж, хүүхдийн сурлага, идэвх сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.