СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-19

65 настай эрэгтэй гэрээсээ гараад 11 хоног сураггүй байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд баг, "Элсэн далай" гэдэг газар сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 08-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлага мэдээллийг есдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.