СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замын урд талын эгнээг засварлана

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто зам Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлыг есдүгээр сарын 21-нээс эхлүүлнэ.

Тодруулбал Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замын урд талын эгнээг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас хааж, есдүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл засварлах юм байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.