СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-19

I тойрог: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд 774 сая, Г.Хосбаярт 675 сая төгрөгийн хандив өгчээ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг Үндэсний аудитын газраас олон нийтэд мэдээллэсэн билээ. УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан есөн гишүүнд иргэд, аж ахуй нэгжээс хандивласан хандивын тайланг хүргэж байна. Аж ахуй нэгж 30 сая төгрөг, иргэн 10 саяас илүүгүй хандив өргөх хуулийн зохицуулалттай юм. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК Б.Батцэцэг, Д.Ганбат нарт тус бүр 30 сая төгрөгийн хандив өгчээ. 

1. Б.Батцэцэгт 11 компаниас 275 сая төгрөг хандивлажээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт 594 сая 610 мянган төгрөгийн хандив цугларсан байна. Нийт 61 иргэнээс 319 сая 610 мянган төгрөгийн хандив өгсөн бол 11 аж ахуй нэгжээс 275 сая төгрөг хандивласан байна.

Хандив өргөсөн компаниуд:

-Төгс-Өнгө ХХК - 5 сая

-Энержи Ресурс ХХК - 30 сая

-Юнайтед пауэр ХХК - 30 САЯ

-Мөнхийн үсэг ХХК - 30 сая

-Ухаа худаг усан хангамж ХХК - 30 САЯ

-Тавантолгой нисэх буудал ХХК - 30 сая

-Тавантолгой цахилгаан станц усан хангамж ХХК - 30 сая

-Чингис эко тур ХХК – 20 сая

-Ультрафлоу ХХК – 20 сая

-Ти Ай ложистик ХХК – 30 сая

-Стандарт холдинг ХХК – 20 сая

2. Г.Тэмүүлэнд нийт 774 сая 300 мянган төгрөгний хандив цугларчээ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд 774 сая 300 мянган төгрөгний хандив цугларчээ. Түүний 684 сая 300 мянган төгрөгийг 74 иргэн хандивласан бол гурван компани тус бүр 30 сая буюу нийт 90 сая төгрөгийн хандив өргөжээ.

Хандив өргөсөн компаниуд:

-Түмэн занги ХХК - 30 сая

-Хан бүргэдэй ХХК - 30 сая

-ТТЕМ ХХК - 30 сая

3. Д.Ганбатад 12 компани 159 сая төгрөгний хандив өгчээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатад нийт 194,429,999 төгрөгийн хандив цугларсан байна. Нийт 12 иргэнээс 35,429,99 төгрөгний хандив өгсөн бол үлдсэн 159 сая төгрөгийг 12 аж ахуй нэгж хандивласан байна. Тухайлбал түүний багагүй хувь эзэмшдэг Техник импорт ХК 30 сая төгрөг хандивлажээ.

Хандив өргөсөн компаниуд:

-Чанад түншлэл ХХК - 5 сая

-Энержи ресурс ХХК - 30 сая

-Юнайтед пауэр ХХК - 10 сая

-Ухаа худаг ХХК -30 сая

-Тавантолгой нисэх буудал ХХК – 30 сая

-Техник импорт ХК – 30 сая

-Ундарга интерншл ХХК – 5 сая

-Монгол битум индустрал ХХК – 5 сая

-Хөтөл тэлмэн констракшн - 5 сая

-Мөнхийн зул ХХК – 1 сая

-Дагналтай дэрс ХХК – 5 сая

-Тулгат эрдэнэ трейд ХХК – 3 сая

4. О.Алтангэрэлийн нийт хандивын дүн 128 сая 762 мянган төгрөг

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд О.Алтангэрэлд иргэдээс 103 сая 762 мянган төгрөгийн хандив цугларч, хоёр аж ахуй нэгж компани нийт 25 сая төгрөгийн хандив өгсөн байна. Нийт 128 сая 762 мянган төгрөгний хандив цугларчээ.

Хандив өргөсөн компаниуд:

-Нью Верамед ХХК - 20 сая

-Смарт Брокерс ХХК  - 5 сая

5. П.Мөнхтулгад 12 компани 258 сая төгрөгний хандив өгсөн байна

УИХ-ын гишүүнээр сонгогдсон П.Мөнхтулгад нийт 290 сая төгрөгний хандив цугларчээ. Түүний 32 сая төгрөгийг нь дөрвөн иргэн хандивласан бол үлдсэн 258 сая төгрөгийн хандивыг 12 аж ахуй нэгж өгчээ.

Хандив өргөсөн компаниуд:

-Ленус мед ХХК

-Глобал солюшен ХХК

-Хөх чоно групп ХХК зэрэг 12 компани

6. Д.Цогтбаатарт 71 иргэнээс 266 сая 266 мянган төгрөгийн хандив өгөв

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг нэр дэвшихэд түүнд 71 иргэнээс 266 сая 266 мянган төгрөгийн хандив цугларсан байна. Мөн хоёр компани тус бүр 20 сая төгрөгийн хандив өгчээ.

Хандив өргөсөн компаниуд:

-Криетив висдом ХХК - 20 сая

-Тайр Зоне ХХК – 20 сая

7. УИХ-ын гишүүн Г.Хосбаярт 675 сая төгрөгийн хандив өгчээ

УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Хосбаярт иргэн, аж ахуй нэгж байгууллагаас нийт 675 сая төгрөгийн хандив өгсөн байна.

Хандив өргөсөн компаниуд:

-Ханхөгшин стэйт ХХК – 15 сая

-Топсет хоум ХХК – 30 сая

-Си Си Эс Атаод ХХК – 30 сая

-Билгүүн Монгол Констракшн ХХК – 30 сая

-Ард Жуна констракшин ХХК – 30 сая 

-Далайн тогтох ХХК – 30 сая

-Хайрхан Конкрет ХХК – 30 сая

-Оюуны Хишиг ХХК – 30 сая

-Хос өргөө ХХК – 30 сая

-Их наяд арвижих ХХК - 30 сая

-Девсофт ХХК - 30 сая

-Цеззнэа Энд Ди Би ХХК - 30 сая

-Мөнх арц богд ХХК - 30 сая

-Өрнөх мэргэн ХХК - 30 сая

-Хангамж өргөө ХХК - 30 сая

8. Д.Жаргалсайханд 66 иргэнээс 426 сая төгрөгийн хандив өгөв

Харин хоёр компани нийт 30 сая төгрөгийн хандив өгсөн байна.

Хандив өргөсөн компаниуд:

-Төгс Ургац ХХК - 20 сая

-Бөхбат ХХК - 10 сая

9. С.Ганбаатарт иргэдээс 476 сая төгрөгийн хандив өгчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт иргэдээс нийт 496 сая 742 мянган төгрөгийн хандив цуглажээ. Харин нэг аж ахуй нэгж 20 сая төгрөгийн хандив өгсөн байна.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.