СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгуулжээ. 

Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм. 

“Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг улсын Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “ Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэв.

Уулзалтын төгсгөлд талуудаас AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Мөн нийслэлийн зүгээс цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Нөгөө мётро яасан бэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.