СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАЛАУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг онцоллоо.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2023, 2024 онд харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Элчин сайд Хунгээв Сүгсавад уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.