Стандарт, хэмжил зүйн газраас санаачлан хэмжил зүйн чиглэлийн бизнес эрхлэгчидтэй салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Манай салбарт тулгамдсан, зайлшгүй анхаарч үзэх, бодлогын түвшинд шийдвэрлэх олон асуудал байгааг талууд ойлголцлын түвшинд хүлээн авсанд талархлаа. Эдгээр асуудлуудын эхэнд ажиллах хүчний хомсдол, ажлын хуваарилалт болон үнэлгээ бага байгаа нь хэрэгжиж байгаа ажлын үр дүнд муугаар нөлөөлж байгаа талаар тодотгох нь зүйтэй” гэлээ.
Хүний нөөцийн асуудлыг шийдэх гарцын талаар Монголын Уул уурхайн хэмжил зүйн захирал Э.Ууганбаяр хэлэхдээ: “Боловсон хүчнээ бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаатай санал нэг байна. Мэргэжлийн боловсон хүчний дутагдлыг арилгахад их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах, мөн хувийн хэвшлийн сургуулиудтай хамтарч ажиллах нь зүйтэй” -г онцоллоо.
Уулзалтаар хэмжил зүйн чиглэлээр мэргэжлийн холбоодтой хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэлэлцэгдсэн асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг гаргах тал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.