Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй.
Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус авто зам ашиглалтад орсноор яармаг чиглэлийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой. 6 эгнээ зорчих хэсэг бүхий дээрх авто замын зорчих хэсгийг энэ сарын 26-ний өдөр ашиглалтад оруулахаар бэлтгэлээ хангаад байна. Замын барилгын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК, гүүрний барилгын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “ Улаанбаатар хотын хамгийн урт гүүр буюу 391 метр гүүрийн ажил дээрх авто замын хүрээнд хийгдсэн. Асфальтбетонг хучилтын ажил дууссан. Гүүрийн 4 ширхэг амрах тавцан, далангийн бэхэлгээний ажлууд хийгдэж байна. 3 гүүрний барилгын ажлын явц 95 хувьтай, холбоос замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Дээрх авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан эрчим хүчний гудамжийг 4 эгнээ болгон өргөтгөхөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.