СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-18

Монгол Улс камерын нэгдсэн системтэй болно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолд камерын нэгдсэн системтэй болох асуудлыг тусгаж өгчээ.  

Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Б.Алтангэрэл:

-Гэмт хэрэг, зөрчил гарсны дараа камерын асуудал байнга яригддаг. Камергүйн улмаас онц ноцтой гэмт хэргийг илрүүлж чадаагүй харамсалтай тохиолдол Монголд цөөнгүй гарсан. Улаанбаатар хотод 2010 оноос хойш 5,188, орон нутагт 5,924 камер суурилуулжээ.

Гэмт хэрэг гарсны дараа камерын асуудал яригддаг. Камергүй байсны улмаас онц ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж чадаагүй тохиолдол олон гарсан. Гэхдээ мөн камерын тусламжтай олон хэргүүдийг илрүүлж байсан.

Тиймээс телкамерын нэгдсэн төвтэй болох шийдвэр гаргалаа. Орон нутаг, дүүргүүдэд камерын дэд төвтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Монгол Улсын хэмжээнд суурилуулсан камеруудын мэдээллийг уг төвөөр дамжуулан хянана.

Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн бүрэн камержуулж, ногоон бүс болгосон. Үүний дүнд тус дүүрэгт гэмт хэргийн гаралт буурсан. Одоо нийслэлийг бүрэн ногоон бүс болгохоор ажиллаж байна.

Засгийн газрын тогтоол гарахаас өмнө судалгаа хийсэн. Өмнө нь нэгдсэн хяналтын төв, стандарт байхгүйн улмаас янз бүрийн камер суурилуулчихдаг байсан. Улсын хэмжээнд камержуулалтын 31.9 хувь нь огт ажилладаггүй. Учир нь араас нь харж хандах, арчлах, технологийн шинэчлэлтийг хийх нэгдсэн систем байхгүй байсантай холбоотой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.