Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгөв.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг санаатайгаар хохироосон хэргийг гурван шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Ингээд Улсын дээд шүүхээс эрүүдэн шүүсэн, шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан байгаа. Үүн дээр олон байгууллагын төлөөлөлтэй ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд надад байгаа мэдээллээр эрүүдэн шүүсэн гэмт хэргийн улмаас хохирсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь ХЭҮК-д хандсан. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрсдийн эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан учраас хохирлоо төрөөс нэхэмжилж байгаа юм билээ.
-Нүүрсний хулгайн хэрэг юу болсон бэ?
-Нүүрсний хулгай хэмээн нэрлэгдээд байгаа энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг АТГ-аас лавлах нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Зогссон зүйлгүй гэдгийг хэлье.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хоёр цэрэг зодуулсан гэх холбоотой асуудалд тайлбар өгье. Хоёр цэргийн хагалгаа амжилттай болсон. Тус асуудалд ХЗДХ-ийн сайдын зүгээс хяналт тавьж ажилласан. Эдгээр цэргүүд дарамт шахалт үзүүлсэн гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.