Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна.
Авто замын шинэчлэлийн хүрээнд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийг тагийг өндөрлөх ажлууд хийгдэж байна. Тус авто замыг засварлахдаа бродюрыг солихгүйгээр зуурагч төхөөрөмж суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас онцолж байна. 21 метрийн өргөнтэй, 1.6 км урт тус авто замыг 21-ний өдөр нээхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.