З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-н хүртэл хойшилжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны гуравдугаар сард болсон. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлээд байсан юм.
Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх товтой байсан.
Гэвч З.Энхболдын өмгөөлөгч нар "Шүүх хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах" хүсэлт гаргажээ. Улмаар өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг энэ сарын 25-ны 08:30 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.