- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
45 хоногийн сургалтаар багшлах эрхийн гэрчилгээ олгох журмын талаар Монголын багш нарын холбооны ЕНБД Ц.Лувсандоржтой ярилцлаа.
Тэрбээр "Монголын багш нарын холбоо сайдын шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Учир нь багшийг бэлтгэнэ гэдэг нарийн ажил. Багшлах боловсон хүчин дутуу байгаа гэдэг нь үнэн. Гэсэн ч 45 хоногт багш бэлтгэх нь олон сөрөг үр дагавруудтай. Өөрөөр шийдвэрлэх боломж бий. Жишээ нь, 45 хоног биш 45 жил багшлаад тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах бололцоо бий. Хөдөлмөр болон тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарсан багш нарыг дахин ажиллуулж болно. Ингэснээрээ мэргэжлийн боловсон хүчин бүрдэнэ.
МУБИС-ийг төгссөн гурван хүний нэг нь ерөнхий боловсролын сургуульд багшилдаг. Өөр газар ажиллаж байгаа мэргэжлийн багш нарыг салбарт нь ажиллуулах гарц гаргалгаа хайх хэрэгтэй. Дөрвөн жилд 120 кредитийг нарийн процесс, харилцааны доор сургадаг мэргэжлийн ажлыг 45 хоногт сургах боломж байхгүй гэж харж байгаа.
Боловсролын сайд солигдох бүрт багш нарын холбооны удирдлагууд уулздаг. Энэ удаад П.Наранбаяр сайдтай хараахан уулзаж амжаагүй байна. Тэр ч утгаараа багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын талаар зөвлөлдөөгүй гэж хэлж болно.
4500 багш дутуу байгаа салбарт энэ шийдвэр нь гал унтрааж буй шийдвэр. Бакалавр эзэмшсэн дурын хүн сургалтад суугаад хийдэг ажил биш шүү дээ. Тэгэхээр олон жил багшилсан профессор хүний хувьд энэ бол мэргэжлийн шийдвэр биш гэж харж байгаа" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.