Хөвсгөл аймагт ойн түймэр гарч, 225 га талбай шатжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар ойн түймрийн цэг илэрсэн нь www.icc.mn сайтад мэдэгджээ. Энэ тухай мэдээллийг наймдугаар сарын 26-ны өдрийн 16.20 цагт ГТТГ-аас онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, есдүгээр сарын 15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 225 га талбай өртжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.