СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-09-17

Европын өв соёлын өдрөөр Парис дахь ЭСЯ "үүдээ нээнэ"

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Жил бүрийн IX сарын дундуур болдог Европын өв соёлын өдрүүдээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд үүдээ нээн, хийж гүйцэтгэдэг ажил, түүхэн баримт зэргээ дэлгэн танилцуулдаг уламжлалтай.

Энэ жил Франц Улсад суугаа Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам уламжлал болгоод буй нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж, улс орныхоо гадаад харилцаа, үндэсний уламжлал, өв соёл, бичиг дурсгал, монгол гэр, тоглоом наадгай зэргээ танилцуулан оролцохоор бэлтгэж байна.

БНФУ-дахь Монгол Улсын Элчин сайдын яамны барилга нь Булонь-Биянкур хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЭСЯ 1972 оноос байрлан ажиллаж байна.

Нээлттэй хаалганы өдөр - IX сарын 21 /бямба гараг/

Бүртгэл: 01 41 41 54 54 хийгдэж байгаад бөгөөд тус өдрийн 10.00, 11.30, 15.00, 17.00 цагуудад ЭСЯ-нд зочлохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНЭХҮҮ цахим хуудсаар орж танилцана уу

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.