Үнэн ба зөв намын гишүүн А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр өндөг шидэв. Тэрбээр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багш бэлтгэх асуудлыг шүүмжилж дургүйцлээ ийнхүү илэрхийлжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй 3, 4-р түвшний оюутнуудыг багшлах эрх олгох сургалтад хамруулах журмыг баталжээ.
Уг асуудалд "Үнэн ба зөв" намын гишүүн А.Отгонбаатар: Боловсролын сайдын шийдвэрийг эсэргүүцэж, өөр рүү нь өндөг шидэх гэж ирсэн. 45 хоногийн сургалтаар багш нарыг бэлдэнэ гэлээ. Сайд нь өөрөө хувийн сургуультай. Хэзээ ч 45 хоногийн боловсролтой хүнийг хувийн сургуульдаа багшлуулахгүй. Улсын сургуульд багшлах эрх олгоно. Боловсролын салбарыг сүйрүүлэх зорилготой байна. Боловсролын сайд П.Наранбаяр аа яамтай чинь хамт шатаана шүү гэв.
"Үнэн ба зөв" намын гишүүн А.Отгонбаатарын өндөг шидэж, танхайрсан уг үйлдэлд зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох заалттай байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
myagmaraa zuw bichij sur , undgun tolgoitoi,