Өнөө маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.