АНУ зэрэг Умард Америк, Европын 29 орныг эгнээндээ нэгтгэсэн НАТО-ын зүгээс ОХУ-ыг Цөмийн хөтөлбөрийн дундын зайн пуужин хөгжүүлэхгүй гэсэн гэрээ хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасан.
Үүнийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ Хүйтэн дайны үед байгуулсан гэрээ хэлэлцээрээ зөрчихийг санаархаж буй үйлдлийн эхлэл” хэмээн үзжээ.
В.Путин хэрэв Америк хэлэлцээрээс гарвал Оросын тал ч зүгээр суухгүй гэдгийг мэдэгдлээ.
1987 онд АНУ болон ЗХУ ойрын болон дундын зайн бүх пуужингуудыг ашиглахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурж байсан юм.
Ерөнхийлөгч Путин Америкийн үйлдлээс шалтгаалж уг гэрээг зөрчиж дундын зайн пуужинг дахин хөгжүүлнэ гэжээ.
Путины хэлснээр уг гэрээг зөрчсөн олон улс орон бий аж.
Эх сурвалж: www.bbc.com