СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Архангайн Засаг дарга асан Ц.Мөнхнасан нарын хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан Б.Өсөхбаяр, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ.

Эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх удаа дараа шийдвэрлэлгүй буцаасаар байгаа юм. Тус шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сарын 11-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалдсанаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон юм. Харин энэ удаа . Үүнээс өмнө 2020 онд тус шүүхэд Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр, Т.Батсүх нарт холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцааж байсан юм.

Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргаж, улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг . Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. ” хэмээн яллагдагчаар татсан байдаг.

Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь олон нийтийн сүлжээнд тухайн жилүүдэд олны анхааралд өртөж байсан билээ. Эл хэрэгтэй хамт Т.Батсүхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүрээлэнгийнхээ төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үйлдлийг ч шийдвэрлэхээр болоод буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.