- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол Ажил мэргэжлийн дээд сургууль, Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын алба хамтран шинэ байгуулагдсан хоршооны дарга, гишүүдэд зориулж хөдөө аж ахуйн чиглэлийн сургалт зохион байгуулжээ.
Найман хоног үргэлжилсэн энэхүү сургалт нь Шилийн хотноо өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагдсан байна. Энэ үеэр сургалтад оролцогчид Өрөмний үйлдвэртэй танилцсан юм.
Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн хотод байрлах тус үйлдвэр нь өдөрт 300 кг өрөм загсаах хүчин чадалтай бөгөөд уламжлалт өрөм хийх технологи дээр суурилснаараа онцлогтой. Сүү цуглуулах компани нь айлуудаас сүүг нь саах, хураах үйлчилгээг нэгтгэн хүргэж өрөмний үйлдвэрт шаардлагатай сүүг нийлүүлдэг байна.
Түүнчлэн Шилийн хотын аялал жуулчлалын нэг гол үзмэр үйлчилгээ нь Морин жүжгийн театр бөгөөд монгол морины тэсвэр хатуужил, монголчуудын ахуй соёл, түүхэн уламжлал зэргийг харуулдаг байна.
Морин тойруулгын тухайд мэргэжлийн адуучидтай бөгөөд морин жүжгийн болон хотын эргүүлийн цагдаагийн морьдын тэжээл, эмчилгээг тааруулах, сургах үйлчилгээг жилийн 4 улиралд үзүүлдэг байна. Хотын иргэдэд болон аялагчдад адууны талаар мэдээлэл өгч, аяллын нэг төрлийн үйлчилгээ хэлбэрээр хөгжүүлж, мал аж ахуйг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгосноороо онцлог байдаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.