Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
“22-ын товчооны Сансар худалдааны төвийн ойролцоох хашаанд хүнд хутгалуулчихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад Өчигдөр буюу 09 сарын 11-ний өдөр иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай “М” нь согтуурсан үедээ 35 настай “М”-той маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж, хэргийн зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Иймд иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур бухимдлаа тэвчин, бусдад хүндэтгэлтэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.