СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн албанд томилогдох 406 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 406 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.