- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Парис-2024 Паралимпын наадмаас пара пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо өнөөдөр ирлээ.
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ:
-Намайг дэмжсэн монголын бүх ард түмэндээ баярлалаа. Биеийн тамир, спортын үндэсний хороо, Монгол Улсын үндэсний шигшээ баг, түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Дотоод хэргийн их сургуульд энэ удаагийн паралимпаар мөнгөн медаль хүртэж буюу иж бүрэн медальтай болж, бас нэгэн том сюрприз барилаа.
Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн алба хаагч төгсөгч нартаа баярын мэнд хүргэе. Миний хувьд хичээлээ, чадлаараа үзлээ.Хүн өөрөө хөдөлмөрч тууштай байх юм бол хаа хүрч болдгийг энэ биеэрээ үзүүлэх гэж хичээлээ. Хичээгээрэй та бүхэн минь, тууштай байгаарай.
Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казакстан руу явж физик эмчилгээ хийлгэсэн. Гам барьж байгаад олимподоо орлоо. Өрсөлдөж байгаа учраас 255-аас багыг захиалчихлаа гэж бодоход өрсөлдөгч тамирчин 255-аас ихийг өргөх магадлалтай. Тиймээс өрсөлдөгч тамирчин миний өгсөн захиалгаас дээрдүүлнэ. Тиймээс дасгалжуулагч бид хоёр шууд тулаад үзье гэж шийдсэн.
Паралимпын наадмаас хамгийн олон медаль авсан нь Парис байлаа. Ээждээ маш их баярлалаа гэж хэлье. Нарт орчлонд хүмүүний амьдрал бэлэглэж, өнөөг хүртэлх амжилтын суурийг тавьж өгсөн шүү та минь гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.