СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-09-10

Залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт сургах JDS тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Япон улсын ЭСЯ-аас зарлаж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS[1] тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2024 оны бүртгэл эхэллээ.

Магистрын хөтөлбөрийн бүртгэл 2024 оны есдүгээр сарын 03-аас аравдугаар сарын 25-ны баасан гараг хүртэл үргэлжлэх бол докторын хөтөлбөрийн бүртгэл есдүгээр сарын 03-аас эхэлж ирэх 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. 

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, мөн Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх зорилготой.

Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2024 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна

Монгол улсад энэхүү хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 420 иргэнийг магистрын түвшний хөтөлбөрт, 12 иргэнийг докторын түвшний хөтөлбөрт суралцуулахаар илгээсэн. Одоогийн байдлаар нийт илгээсэн иргэдийн 380 нь сургуулиа амжилттай төгсөж, төрийн захиргааны төв байгууллагууд болоод Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

Энэ жил 15 магистрын оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их сургуульд тус тусын мэргэжлээр Англи хэл дээр /магистр 2 жил, доктор 3 жил/ суралцуулна.

Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах тул оролцохыг хүсвэл JDS цахим хуудас дахь холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү. 

2024 оны 9-р сарын 18 (Лхагва), 14:00-15:30 цагт (Цахимаар)
2024 оны 9-р сарын 23 (Даваа), 17:30-19:00 цагт (Танхимаар)
2024 оны 9-р сарын 23 (Даваа), 19:00-20:00 цагт (Цахимаар болон танхимаар, Төгсөгчийн лекц: Судалгааны төлөвлөгөө бичих арга зүй)
2024 оны 9-р сарын 28 (Бямба), 11:00-12:30 цагт (Танхимаар)
2024 оны 10-р сарын 5 (Бямба), 11:00-12:30 цагт (Танхимаар)  Монгол-Япон Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд зохион байгуулна. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж танилцуулга семинар зохион байгуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаас (http://jds-scholarship.org/), эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (Мэйл: jds.mongolia@jice.org, FB: @JDS Mongolia) -оос авна уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.