СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2018-12-06

Улстөрчид ЖДҮХС-аас зээл авахын тулд хууль бус түр тогтоол баталсан гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатын нэр жагсаалтын удаахад тодроод байна. Тэдгээрээс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа, Н.Оюундарь, О.Батнасан, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэл зүүлэх эсэх тодорхойгүй байгаа юм. Юутай ч эл асуудлаар хуульч О.Алтангэрэл нарын нэр бүхий хуульч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягталж өгөхийг Үндсэн хуулийн цэцэд хандаад буй. Хуульчид “Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргавал ард түмэн хуульд итгэх итгэл үнэмшлээ алдах болно” гэдгийг “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” чөлөөт хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Хэлэлцүүлгийн үеэр улстөрчид ЖДҮХС-аас зээл авахдаа эртнээс зохион байгуулалттай ажилласан болох нь хэд хэдэн зүйлээс харагдаж байна гэлээ.

Тухайлбал, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь ЖДҮХС-аас зээл авахтай холбоотой харилцааг зохицуулсан Түр журам болох 138 дугаар тогтоолыг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд баталсан. Ингэхдээ Засгийн газрын тухай хуулийн 30.1 дүгээр заалтыг баримталж, тогтоол гаргасан байгаа юм. Гэтэл тус заалтаар Засгийн газар нь тогтоол батлахаас бус журам гаргана гэсэн зохицуулалт байдаггүй. Ингэхээр ЖДҮХС-аас зээл гаргахад баталсан дээрх журам нь хууль бус гэдгийг оролцогчид тайлбарлалаа. Түүнчлэн дээрх журмыг баталсныхаа дараа 2016 ондоо багтаж 35 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Гэтэл 2015 онд 12.5 онд ЖДҮ-гээс олгосон байдаг. Хамгийн гол ЖДҮ-гээс зээл олгохдоо 15 салбарт зээл олгохоор зохицуулж, санхүүжилтийг сангийн эх үүсвэрээс шууд олгохоор тусгасан байна.

С гэж байв. Үүний нэг жишээ нь, 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 22.2 дахь хэсгийн 1-д зааснаар Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч 450-14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасныг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон. Хэрвээ энэ зүйл заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бол ЖДҮтэй нэр холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох бүрэн боломжтой байсан. Тиймээс сайдын албаа хүлээлгэж өгөх, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх төдийхнөөр улс төрийн ёс зүйг хэмжиж болохгүй гэсэн юм. Ингээд хэлэлцүүлгийн үеэр зарим хуульчаас авсан тодруулгыг хүргэе.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.ТЭМҮҮЖИН: УЛСТӨРЧИД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ БАТАЛСАН ХУУЛИАРАА ХЭРГЭЭС МУЛТАРЧ БАЙНА

 

 

-“ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн хэргийг шийдвэрлэх боломж бий. гэхдээ улс төрийн зорилго юу вэ гэдгээс хамаарна” гэж хуульчид хэлсэн. Таны хувьд “Үүнээс өмнө хэрэгт холбогдох баримтуудаа устгачих вий” гэж анхаарууллаа. Үүнээс урьд чилан сэргийлэх боломж бий юү?

-ЖДҮ-гээс зээл авсан хүмүүс захиргааны байгууллагаас шийдвэр гаргуулсан. Тиймээс . . Ингэхээр Захиргааны шийдвэрүүдийг ч гэсэн өөрчлөхийг үгүйсгэхгүй. Магадгүй хэргийн ул мөрөө баллангуутаа “Бид андуурсан байна лээ. Ижилхэн нэртэй байгууллага, хүн байсан байна лээ” гэвэл яах вэ.

-Улстөрчид өөрсдөдөө зориулж хууль батладаг. Үүний жишээ нь ЖДҮгээс зээл авахын тулд түр журам баталсан гэж байсан?

-Хуулийн тогтолцоотой зэрэгцээд авлигын тогтолцоо оршин тогтнож байна. Авлигын тогтолцоо нь өөрийн гэсэн дүрэм, зохион байгуулалттай. . Төрийг өөрсдийн эрх ашгаа хамгаалахад ашиглаж байна. Эндээс албан болон албан бус хоёр тогтолцооны зөрчилдөөн үүсч эхэлж байгаа биз. Албан тогтолцоо нь нээлттэй, ил тод ажилладаг учраас дүрэм, журамтай байдаг. Гэтэл авлигын тогтолцоо нь эрүүл бус журмаас эрүүл тогтолцоо руу шилждэг учир “Үүнийг хэлэх юм бол чиний “но”-г дэлгэнэ шүү” гэж нэгнийгээ барьцаалдаг. Энэ “чөтгөр”-ийн тойргоос гарч ирэх чадалтай хүн ховор. Хэрвээ энэ чөтгөрийн тойргийг устгая гэвэл хуулийн бүх нөөц боломжийг ашиглах хэрэгтэй. Ингэхдээ мэдээл лийн ил тод байдлыг хангах хэрэгтэй.

-Хууль хяналтын байгууллага бүрэн чадлаараа хариуцаж чадахгүй байгаад шинэчилсэн Эрүүгийн хууль саад болж бай на гэдэгтэй хуульчид санал нэгддэг. Та энэ хуу лийг батлахад гар бие оролцсон. Магадгүй өнөөдөр ийм нөхцөл байдал үүссэн нь Эрүүгийн хуулиас эхлэлтэй юм биш үү?

-Би Эрүүгийн хуулийг батлахад гар бие оролцсон. Энэ үнэн. Гэхдээ Цагдан хорих 461 дүгээр ангид та очиж үзээрэй. Тэнд жирийн иргэн олон бий. Тэгсэн хэрнээ албан тушаалтанд холбогдох хэргийг шийдвэрлэх болохоороо ийм зүйл ярьдаг нь ямар учиртай юм бэ. Таны дүгнэлт өрөөсгөл гэж бодож байна.

-Чуулган дээр ийм зүйл яригдсан шүү дээ?

-Тэнд яригдсан зүйлд хариуцлага хүлээхгүй гэж худлаа хэлэхгүй. Авлигачдыг яагаад цагдан хорихгүй байна вэ. Хилсээр хорихгүй байх нь хүний эрхийн маш том баталгаа. Гэтэл . Нөгөөтэйгүүр цагдан хорьсноороо хэрэг, маргааныг илрүүлж, шийдвэр лэдэггүй. Шүүхэд шилжснээр шийдэгддэг. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд цагдан хоригд сон. Тэгсэн хэрнээ хэрэг нь шүүхээс ял сонссон уу. Хэдэн хэрэг шүүхэд шилжсэн юм бэ. Яагаад гэвэл хуулийн байгууллагын хүрч болох ёстой байсан газрыг хууль тогтоомжоор боомилчихсон. Наандаж манай улс 2015 онд Авлигатай тэмцэх конвен цид нэгдэн орсон. Тэгэхэд тухайн албан тушаалтан өөртөө байгаа эрх мэдлээ урвуулан ашиглахаас илүүтэй албаны нөлөөгөө ашиглах замаар бусдад нөлөөлж, авлига, сонирхлын зөрчилтэй үйлдэл хийдэг гэж бидэнд зөвлөсөн юм. Тиймээс 2015 оны Эрүүгийн хуулийн 22.2 дугаар заалтад эдгээрийг тусгаж өгсөн. Харамсалтай нь, энэ заалтыг шинэчилсэн найруулгаар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан өөртөө байгаа эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд Эрүү гийн хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой. Харин бусдад нөлөөлөх замаар эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд хариуц лага хүлээлгэх ямар ч боломжгүй болсон. Улстөрчид ингэж л өөрсдийгөө хэргээс мулталж байна. 

 

Судлаач Д.МИЕЭГОМБО: ХУУЛЬЧИД НЭГДМЭЛ БАЙХ НЬ УЛСТӨРЧДӨД ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА

 

 

-Хуульчид нэгдмэл байж, нийгэмд тулгамд сан асуудлыг шийдвэр лэхэд оролцох хэрэгтэй гэж та хэллээ. өнөөгийн нөхцөлд биелэх бүрэн боломжтой гэж харж байна уу?

-Өнөөдөр хууль, тогтоомж амьдрал дээр хэрэгж дэггүй байдал үүссэн. Ийм асуудал бий болсон шалтгаан нь хууль хяналтын байгуул лагын хүчийг сулруулсан, улс төрийн намууд төрийн албыг шууд бусаар “хувьчилж” авсантай холбоотой. Тиймээс . Гэхдээ нам, төрийн эрхэнд гарна гэсэн санаа биш шүү. Харин нийгэмд идэвхтэй байж, мэргэжилдээ үнэнч, ёс зүйтэй байх замаар хууль хэрэгжүүлье гэсэн санаа юм. Хуульч гэхээр хуульчаар ажилладаг хүнийг хэлэхгүй. Өмгөөлөгч, хуульч, прокурор, АТГ, шүүгчээс эхлээд бүх алба хаагчид хамаатай зүйл. Тиймээс ажилдаа эзэн байгаач, хэн нэгний нөлөөнд бүү автаач гэдэг санааг хэлсэн нь энэ.

-Тухайн хуулийг батлах явцад хуульчдын оролцоо сул байгаа нь харагддаг. Захиргааны ерөнхий хууль, өмгөөллийн тухай хуулийг батлахаар яригдаж байна. Хэрвээ эдгээр хууль бат лагдвал хуулийн давхардал үүсэхээс гадна өмч хувьчлал буруу гараар орох эрсдэлтэй гэж үзэх хуульчид бий. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн явцуу сонирхол нь энэ байдлыг хэвээр үргэлжүүлэх сонир холтой байгаа нь ажиглагддаг. Үүний илэрхийлэл нь Өмгөөлөгч дийн холбооноос Өмгөөл лийн тухай хуулийг санаачлахад зарим ашиг сонирхол бүхий гишүүд хөхүүлэн дэмжиж, Хуульчдын холбоог татан буулгахыг санаархах болсон. Сэтгүүлчдэд хандаж хэлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулагдаж байгаа хуулийн төсөлтэй танилцаарай. Цаашлаад хуулийг дагал даж гарах бусад хууль, журамтай ч танилцах хэрэгтэй. Хуульч дын холбоо нь төрийн зарим чиг үүргийг авч хэрэгжүүлдэг. Энэ утгаараа хуульчдын нэгдмэл байдлыг хангах, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор байгуулагдсан. Гэтэл энэ бүтцийг сулруулахаар Өмгөөл лийн тухай хуулийг батлах гэж байна. . Нөгөөтэйгүүр, хуульчид бид өөрсдийн бий болгосон холбоогоо хамгаалах хэрэгтэй байна.

Хуульч О.АЛТАНГЭРЭЛ: БҮРЭН ЭРХЭЭР ДАЛАЙЛГАСАН УИХЫН ГИШҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

 

 

-ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд та хандсан. Таны хүсэлтийг хүлээж авна гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Ингэж асуусны учир нь улс төрийн нөхцөл байдлаас хамаарч Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах болсон гэдэг зүйл яригдаад байгаа?

-Энэ асуудлын хувьд холбогдох эзэд нь хэргээ хүлээсэнд учир бий. Дээр нь Үндсэн хууль зөрчсөн болох нь маш олон зүйлээс харагддаг. Би хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн. Хэрвээ Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол хэнд, хаашаа хандахаа мэдэх гүй байна. .

-Хууль сахиулах байгуул лага муу ажиллаж байна. Хуульчид идэвх санаачилгагүй байна гэдэг зүйл их яригддаг. өмгөөллийн тухай хуулийн төслөөс гадна ажлаа саа чөлөөлөгдсөн 13 шүүгчийг эргүүлэн томилох асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. дээр нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудал бий. Энэ бүхэнд хуульчид ямар байд лаар дуу хоолой хүргэж байж шийдүүлэх юм бэ?

-Өргөн хүрээтэй асуулт байна. Нэг дор шууд хариулах боломж алга. Хамгийн түрүүнд бид “чөтгөрийн тойргоосоо” гарах хэрэгтэй. Тойргоос нэг гарчихвал асуудлыг цааш нь шийдэхэд амархан. Үүн шиг аль нэг цэгээс нь эхлэх ёстой юм. Эхлэх цэг нь улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудал. Жирийн иргэн гэмт хэрэг үйлдвэл хорино, цагдана, торгоно гэж хуулиар далайлгадаг хэрнээ УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлага хүлээж байна уу. Тиймээс бүрэн эрхээр далайлгаж, шалгуулахаас зайлсхийж байгаа гишүүдийн асууд лыг шийдвэрлэж байж дараа дараагийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Эрүүгийн хуульд дахиад шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн зүйл яригдаж байна. Таны бодлоор ямар зүйл, заалтыг шинэчлэх ёстой гэж харж байна вэ?

-Эрүүгийн хуулийн хувьд цаг үеэ дагаад байнга шинэчлэгдэж байдаг хууль. Ингэх ч ёстой. Өмнөх хуульд маш олон шинэчлэл орсон. Практик дээр ажиллаж байгаа бүх хүн мэдэх байх. Ялын бодлого, зарим нэг үйлдлийн зүйлчлэлийн асуудал, тухайн нэг үйлдэл нь гэмт хэрэг байх эсэх гээд олон зүйл бий. Гэхдээ би ингэж хэлснээрээ хангалтгүй хууль баталсан гэсэн үг биш. 

Г.Нацаг-Эрдэнэ

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.