СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-09

🔴LIVE: Нийслэлийн АН-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Нийслэлийн АН-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулжээ. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгогдохоор тусгаээ. Тус мөнгөөр хүүхэд өөрийгөө хөгжүүлэх спорт, урлагийн дугуйлан секцэд хамрагдах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Өнөөдөр манай улсад 1.3 сая хүүхэд бүртгэлтэй байдаг. Олон нийтийн дугуйланд хамрагдах боломжгүй, нэн ядуу хүүхэд 300 мянга байгаа бол ямар нэг дугуйланд хамрагдаж чаддаггүй 700 мянган хүүхэд байдаг гэх судалгааны дүн байдаг гэж Нийслэлийн ардчилсан намаас мэдэгдлээ. Иймд хүүхдүүдийн өөрийнх нь хөгжилд зарцуулагдах 9-1 картаар дэлгүүрээс бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах нь хязгаарлагдмал, зөвхөн тэдний мөрөөдлөө биелүүлэх алхам болно гэж хуулийн төсөл санаачлагч нар үзжээ. Тус 30 мянган төгрөг нь хүүхдийн 100 мянган төгрөгөөс тусдаа, хүүхдийн хөгжилд зориулсан мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.