СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хулгайн гар утсыг хилийн боомтоор гаргах гэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө олон тооны хулгайн гар утас хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.

Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.