СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-09-09

Зохисгүй үйлдэл гаргасан бөхөд ногдуулах хариуцлагыг чангатгана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн жилд хийгдсэн ажлууд болон ирэх жил хийж гүйцэтгэх ажлын талаар товч мэдээлэл өгөв. 

Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаанаар Үндэсний бөхийн намрын нээлт боллоо. 

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын намрын нээлтийн барилдааныг нээж "Шинэ улирлын барилдаан эхэлснээр өнгөрсөн жилд МҮБХ-нд хийгдсэн ажлуудын товч танилцуулга, ирэх жилд хийж гүйцэтгэх ажлын товчлолыг жаяг дэгийн мэдээллийг хүргэе гэлээ. Үүнд 

  1. Бөхчүүдийн боловсролын асуудалд анхаарч тэдний боловсролд дэмжлэг болох үүднээс баригдаж буй өргөтгөлийн барилгад сургалтын кабинетыг 11-р сард тохижуулж дуусгана.
  2. Тамирчдын эрүүл мэндэд анхаарах ажлын хүрээнд нөхөн сэргээх болон бусад Эмчилгээний кабинетыг мөн энэ оны 11-р сард тохижуулсан байна.
  3. Холбооны маргаан, ковид цар тахал, их засвар тохижилтын ажлаас шалтгаалан тасраад байсан Ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийн журамд өөрчлөлт оруулан 2025 оны 1-р сараас тогтмол олгоно. Нэмж улсын цол хараахан аваагүй ч аймгийн наадмуудад олон түрүүлсэн аймгийн цолтой ахмад бөхчүүд, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад жаяг дэгийн багийн гишүүдэд урамшуулал олгохыг шинээр бий болгож хэрэгжүүлнэ.
  4. .
  5. Допингийн эсрэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж эхлэхтэй холбогдуулан явцын шинжилгээг улирал бүрд авахуулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
  6. Допингийн явцын шинжилгээг тогтмол авахтай холбогдуулан шударга өрсөлдөөнөөр шалгарсан Шилдэг бөхчүүдийг Улс, аймаг, сумын цолтон бүрээр гаргаж, тэдний саналаар бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, бөхийг дэмжих, ивээн тэтгэх шинэ хэлбэрийг бий болгоно.
  7. МҮБХолбоо хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа сурталчлах мөн Удирдах зөвлөлийн хурал, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл болон Барилдааны дүрмийн зөвлөлүүд, Хараат бус комиссоос гарсан шийдвэр, тушаалуудыг олон нийтэд цаг алдалгүй тайлбарлан танилцуулж ажиллах чадварлаг ажилтан, баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж ажиллана,
  8.  Үзэгч олон нийт, бөх сонирхогчдын эрх ашиг, цаг үеийн бодит нөхцөл, шаардлага мөн үндэсний бөх нь “УЛАМЖЛАЛТ СОЁЛ”-ын хэв шинжийг хадгалан хөгжих үү эсвэл өрсөлдөөн, тамирчдын бэлтгэлжилтийн төвшин, допингийн хяналт зэрэг “МЭРГЭЖЛИЙН СПОРТ”-ын спортын чиг хандлагаар хөгжиж байгааг цааш үргэлжлүүлэх үү гэдэг сонголтыг МҮБХ нэгэн цагт зайлшгүй хийнэ. Хөгжлийн дээрх хоёр хэлбэрээс үндэсний бөхийн онцлогийг харгалзан мэргэжлийн хэлбэрт оруулах шаардлага цаг үе тулгарч байна. Иймд ид барилдаж буй бөхчүүдийн зал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж,
  9.  Монголчуудын бусад улс үндэстнээс ялгагдах, утга агуулга өндөр Эрийн гурван наадам, түүний гол контент, үзвэрийнх нь 80 илүү хувь болох наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтаас Төрийн оролцоо, хамаарал, албан тушаалтануудын нөлөөллийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана. Энэ нь өнгөрсөн наадмын сөрөг зүйл болсон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилдах талбайд байршуулж, нээлтийн тоглолтын дараа талбайг чөлөөлнө гэсэн хөдөлгөөнт тайз. Гэвч энэ нүсэр хүнд, болхи тайз нь бэлтгэл ажлын явцдаа хөдлөх боломжгүй болж бидэнд өмнө мэдэгдсэн таримал зүлгийг ургуулах ажил нь зогссон. Үүнээс шалтгаалж богино хугацаанд чанарын шаардлага хангахгүй хиймэл зүлэг, үзэгчид бөхчүүдийн суудлыг халхалсан тайз зэрэг нь олон үзэгчид, бөхчүүдийн бухимдлыг төрүүлж тэднийг хохироосон үйлдэл болсон. Иймд наадмын барилдааны зохион байгуулалтын ажлаас уялдаа холбоогүй ажилладаг төрийн оролцоог багасгах зайлшгүй шаардлага бий болж байна.
  10.  Бөхийн өргөөний засварын ажлын гүйцэтгэлийг 80%-д хүргэх буюу тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тохижилтын ажлыг хийснээр үзэгчдэд тав тухтай байдлыг бий болгоно. Улаанбаатар хотод амьдарч буй залуучууд, хүүхдүүд, гэр бүлүүд, мөн гадаадын жуулчид үзэж сонирхох зүйл цөөн, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байгааг харгалзан тэдэнд зориулсан богино хугацаанд үргэлжлэх бөхийн шинэ хэлбэрийн барилдаанууд мөн үндэсний бөхтэй холбоотой түүхэн үзмэрүүдийг байрлуулсан танхимыг өргөтгөл хэсэгт байгуулна.
  11. Орчин үед спортын холбоодын хөгжилд хамгийн гол нөлөөг үзүүлэх телевизийн дамжуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 онд хийж ажиллана.
  12. Монгол бөхийн өргөө ашиглалтад орох жил буюу 1998 оны 03-р сард тухайн үеийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болгон олгосон төлбөрийг бид буцаан өгч Төрийн өмчийн хорооны маргаантай өмч, хөрөнгийн жагсаалтаас Монгол Бөхийн өргөөг гаргаж өмчлөлийн асуудлыг ирэх 2025 онд эцэслэн дуусгана.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.