Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XV хороо нутаг дэвсгэрт "Бага насны хүүхэд жорлонд унасан" гэх дуудлага есдүгээр сарын 8-ны 08:30 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гурван настай эмэгтэй хүүхэд 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна.
Иймд зуслан болон гэр хорооллын иргэд гадаах жорлонгийн хаалгаа түгжиж, бага насны хүүхэд унаж эрсдэхээс хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.