СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-09-06

256 мянган тонн нүүрсийг биржээр арилжаалав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар 256 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.

Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 88.5 ам.доллароос эхлэн дуудаж, 91.5 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. 

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны хоёрдугаар сарын 09-ны өдөр анхны арилжаа хийгдсэнээс хойш нийт 100 удаагийн арилжаагаар 2.59 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.7 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.