СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-06

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Монголбанк зээлийн хүүг бууруулах бодлогын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүдийн хамтаар Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр Монголбанкан дээр ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин байлцсан.

Энэ үеэр төсвийн тодотгол дахь “импортын орц өндөр”-тэй зардлаас үүдсэн ханшийн эрсдэлийн талаар Д.Энхтүвшин гишүүн Төв банкныханд сануулж байв. Үүнээс үүдэн томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдээ хойшлуулж байгааг дурдсан юм. Иймд ирэх жилүүдэд Монголбанк ханшийг тогтвортой байлгах, ханшийн зөрүүнээс үүдэх эрсдэлээс сэргийлэхэд онцгой анхаарахын зэрэгцээ бизнесийн зээлийн хүүг бууруулах бодлогын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.