Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг олж тогтоожээ.
Цагдаагийн алба хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх бүлэг этгээд нь “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлжээ.
Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.