Хичээлийн шинэ жил эхэлснээс хойших буюу энэ оны есдүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна.
Дээрх гэмт хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дөрвөн этгээдийн үйлдсэн 11 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай учир иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны өврийн хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай, явган хүний гарц зэрэг олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, таны өмчлөх эрхэд халдах боломжийг бусдад бүү олгоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.