2024 онд зам, тээврийн салбар бүх төрлийн тээврээр 120 сая. тонн ачаа, 147.7 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.
ЗОРЧИГЧ
2024 оны эхний наймдугаар сард бүх төрлийн тээврээр 97 сая зорчигч тээвэрлэлээ.
Үүнээс автотээврээр 94.2 сая зорчигч, агаарын тээврээр 1.5 сая, төмөр замаар 1.3 сая зорчигч тээвэрлэжээ. Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
АЧАА
2024 оны эхний наймдугаар сард бүх төрлийн тээврээр 85.1 сая тонн ачаа тээвэрлэжээ.
Үүнээс автотээврээр 56.5 сая тонн ачаа, төмөр замаар 28.6 сая тонн, 6.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.
Бүх төрлийн тээврийн ачааг 2023 оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар өссөн үзүүлэлттэй, автотээврээр тээвэрлэсэн ачаа 31.3 хувиар, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 12.8 хувиар өсжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.