СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хугацаат цэргийн 22 алба хаагчид халдсан ахлагчид найман сар хорих ял оноов

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд халдаж зодсон гэх дуулиан үе үе гардаг. Өдгөө олон нийтийн сүлжээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон гэх мэдээлэл цацагдаж буй.

Хоёр байлдагчийн ар гэрийнхнийх нь гомдлын дагуу МБА-нд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ. Ар гэрийнхэн болон хоёр цэргийн алба хаагчийн мэдээлж буйгаар хилийн цэргийн дээрх ангид өөр хэд хэдэн байлдагч зодуулж, гэмтсэн байгаа гэнэ.

Тэгвэл ХанУул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар цэргүүддээ халдсан ахлагчид ял шийтгэлээ. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн салааны захирагчийн орлогч Б.Төрмөнхөд ХанУул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.31 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн юм. Тэрбээр 2023 оны аравдугаар сард “Жагс” команд өгчихөөд байхад хоцорч ирлээ” хэмээн байлдагч З.Б-ийн биед нэг бус удаа халдсан, мoн байлдагч А.Б-ийг удаа дараа цохиж хүч хэрэглэсэн, цэргийн амрах байранд цэвэрлэгээ муу хийлээ гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн цөөнгүй алба хаагчид халдсан хэрэгт холбогдсон юм. Уг хэрэгт өнгөрсөн оны аравдугаар сард хугацаат цэргийн алба хааж байсан 22 иргэн хохирогчоор тогтоогдсон байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.