СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-05

Бажи: Алслагдсан газрыг соён гэгээрүүлэхэд би илүү анхаарч ажиллана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Люмино хамтлагийн гишүүн Бажи буюу Б.Батхишиг иргэдийн төлөөлөл болохоор НИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшиж буй.

Тэрбээр "Энэ удаагийн орон нутгийн сонгуульд миний бие Ардчилсан намаас нэр дэвшихээр шийдсэн. Т.Батцогт дарга "манай намд хэн ч элсэж, нэр дэвшиж болно" гэж хэлж байсан үүний нэг жишээ би. Иргэд улс төржүүлж ойлгоод байгаа. Үүнд ямар ч улс төржилт байхгүй. Удирдах албан тушаалд мэргэжлийн хүн байх ёстой. Харин иргэдийг төлөөлж байгаа хүн намын цүнх баригчид биш. Иргэдийн төлөө дугарч, тэдний төлөө тэмцэж чадах хүн байх ёстой. Систем нь дарга нарын ах дүү нар, цүнх баригчдаар явж ирсэн. Үүнийг өөрчлөх ёстой.

Миний хувьд СХД-ийн 5-р хороо алслагдмал гэр хороололд өрсөлдөнө. Улаанбаатар хотын зарим газар аз жаргалтай амьдарч байгаа. Аз жаргалгүй байгаа тэр хэсгийг хөгжүүлбэл заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй. Алслагдсан газрын хотын соёл, соён гэгээрүүлэх ажилд би илүү анхаарч ажиллана.

Би улс төрч биш. Улс төрч болно гэж боддоггүй. Би чөлөөт уран бүтээлч, өөрийнхөө дуртай юмыг хийдэг хүн. Тэгэхээр улс төржилтгүй нийгмийн хариуцлагын хүрээнд НИТХ-д нэр дэвшиж байгаа" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.