"Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд фасад шатаж байна" гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 4-ний өдрийн 23:16 цагт хүлээн авчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын эзэмшлийн 3х5 метрийн хэмжээтэй дугуй засварын хойд талын хэсэг, 3200 метр.кв гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.