ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-3-ны өдөр айлчлал хийсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага Төрийн ордон, түүний ойролцоох бүсэд өндөр хэмжээний хамгаалалт гаргаж ажиллав. Энэ үеэр Мексик, Испанийн иргэд холын тусгалтай буутай “Туушин” зочид буудлын орчимд явж байсан талаар мэдээлсэн.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тэргүүтэй зочид төлөөлөгч нар манай улсад төрийн айлчлал хийж байх үед СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Туушин” зочид буудлын гадна “галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч яваа гадаадын хоёр иргэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу тухайн хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст аваачин шалгахад Мексик, Испанийн хоёр иргэн өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор иржээ. Улмаар хөдөө орон нутгаар яваад өчигдөр байрлаж буй буудалдаа эргэн ирсэн байна. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн зориулалттай буу байсан бөгөөд тус иргэдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тагнуул хорлон сүйтгэгчид ямар ч дүрээр орж ирнэ
hen an hiih zovshoorliig ni ogdog bna Davarchihsan
Засгийн газар, жил бүр зарладаг ш дээ