СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-09-04

Онцгой дэглэмийн хугацаанд Тавантолгой ордын нөөц, баялаг 8.1 тэрбум тонн болж нэмэгдэв

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж, нөөцийг зүй зохистой ашиглах бодлого хэрэгжүүллээ.

Ингэснээр Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж Монгол улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцоолсон байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөц өмнө нь 6.3 тэрбум тонн байсан бол ордын бодит чадавхыг нэмэгдүүлэх хайгуул судалгааны ажил хийгдсэнээр ордын нөөц баялаг 8.1 тэрбум тонн болж нэмэгдлээ. Ордын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх үндэс суурь тавигдаж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
4 сарын өмнө
116.206.83.106

Онцгой дэглэм тогтоох ОЮУНЭРДЭНЭ ЕРӨНХИЙ Сайдын шийдвэр нүдээ олсон шийдвэр болжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.