СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Сумын аварга цол олгоно” хэмээн малчдаас хахууль авсан гэх Засаг даргыг шалгаж дуусав

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Ягаан гэх эмэгтэйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ.

Түүнийг сумынхаа 2022 оны сумын сайн малчнаар III багийн иргэнийг шалгаруулна гэж 2023 оны нэгдүгээр сард хувийнхаа дансаар 500 мянган төгрөг шилжүүлэн авсан гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ.

Мөн тус багийн өөр нэг иргэнээс дээрхтэй адил хэмжээний мөнгө, эсвэл хоёр хонь хандив болгож өгөхийг шаардсан хэмээн буруутгаж буй аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Ямар том хэрэг вэ. Нүүрсний хулгай, ЖДҮ Г.Мээс том хэрэг байнм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.