СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-04

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг Ховд аймагт ажиллаж, гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүллээ.

Тухайлбал, тус баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нартай хамтран явганаас савж унан гэмтсэн 62 настай дээрх өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байна. Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.