СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дараа жил томилогдох дараагийн Ерөнхий прокурор, АТГ-ын даргын төлөөх сунгаа эхэлжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Ер нь бол албан тушаалд дурлах, тийш тэмүүлэн зүтгэх байдлаараа манай хууль хяналтын байгууллагынхан улстөрчдөөсөө илүү гэдэг юм. Энэ үнэний ор өндөртэй. Хэдэн жилийн өмнө Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн байхдаа чуулган дээр “...Манай ах нар албан тушаалын сураг гарахаар ордны коридороор гурав, дөрөв, түүнээс дээш араандаа хийгээд хурдалчихдаг” гэж хэлж байлаа. Яг л энэ. Нөгөө сайхан шүүгч, прокурор, цагдаа тагнуул, шүүхийн шийдвэрийн хурандаа нар, АТГ-ын комиссарууд чинь Ерөнхий шүүгч, прокурор, Ерөнхий газрын даргын суудлын сурагаар хурдаа авна шүү дээ.

Ойрноос манай хууль хяналтын хашрууд хөдөлгөөнд ороод байна. Учир нь .

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-нд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулах тухай зарлиг гаргасан. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ингээд маргааш нь буюу УИХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Б.Жаргалсайхан тэр чуулган дээр “…Эрүүгийн хуулийн цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээг буруу хэрэглэж, хэрэг хүлээлгэдэг явдал байна уу даа гэж боддог. Тагнаж чагнадаг тухай асуудал байгаа нь үнэн. Эрүүдэн шүүх явдал ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Би Ерөнхий прокуророор томилогдвол эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоохоос ажлаа эхэлнэ” гэж байв. Тэгээд гишүүдийн 83.3 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилсон. Тэр өдөртөө Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилсон зарлигийг гаргаж байв.

Мөн З.Дашдавааг АТГ-ын даргаар томилуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 2-ны хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа “…Нийгэмд шударга ёс алдагдаж, авилга хүнд суртал гаарсныг иргэд шүүмжилж, энэ гажуудлыг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага хангалтгүй ажиллаж байгаад холбогдох байгууллага, албан тушаалтнууд зохих ёсоор анхаарч, АТГ-ын хууль зөрчин ажиллаж байгаа удирдлагуудыг солих, авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудыг үр дүнтэй шударга ажиллуулах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. Иймд АТГ-ын даргаар З.Дашдавааг, томилуулахаар санал болголоо” гэсэн. УИХ-ын гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдаваа АТГ-ын дарга болж байв.

Ингэж хуулиар хоёулаа зургаан жилийн хугацаатай томилогдсон. Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Харин Авлигын эсрэг хуулийн 21.1-т “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хуультай. Үүгээр . Өөрөөр хэлбэл, дараа жил томилогдох дараагийн Ерөнхий прокурор, АТГ-ын даргын төлөөх сунгаа эхэлжээ. Ташрамд хэлэхэд, өмнө нь Ерөнхийлөгч хоёуланг нь санал болгодог байсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгох хуультай болжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Ерөнхий прокурор өөр байгууллагаас томилогдвол дахиад л баахан завхрал гарна даа. хүмүүс ээ, дорлигжав болоод яалаа, ерөнхий прокурорын албан тушаалыг шантааж хийж, сая сая доллараар нь хахууль авдаг хэрэгсэл болгож, бүх зүйлд улс төрийн өнцгөөр хандаж завхруулсан даа. энх-амгалан ерөнхий прокурор болоод яалаа. сахал эрдэнэбилэгийн бие төлөөлөгч хийгээд, нөгөөх нь төр, улсынх нь мөнгөөр хамаг өнгөтэй, өөдтэй үйлдвэр, хөрөнгийг нь худалдаж аваа биз дээ????? Энэ бүх түүхийн алдаа арилаагүй байна шүү ард түмээн

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Дотроос ерөнхий прокурор тавьсан дээрээ

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

одоо байгаа хоёр хар зайлж байвал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.