СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-03

Т.Батцогт: Хотын олон асуудлыг шийдвэрлэж чадах баг бүрдүүлж, НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүллээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ Ардчилсан намын хувьд тодруулаад байна. Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгуульд багаа ахалж оролцох юм.

Тэрбээр багаа Нийслэлийн намын хороонд танилцуулж, 96 хувийн саналын дэмжлэгтэйгээр батлуулсан байна.

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: 

-Манай намын нэр дэвшигчдийн дундаж наслалт 34. Бид иргэдийн дуу хоолой, салбар бүрийн мэргэжлийн төлөөлөл болон хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөлөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлсэн.

Хот бол бүхэлдээ хүний амьдрах орчны асуудал байдаг, нөгөө талаас Монгол Улсын бизнесийн орчин, эдийн засгийн эргэлтийн төв. Тэгэхээр эдгээр асуудлуудыг төлөөлөн ажиллаж чадахуйц баг бүрдүүлэн нэр дэвшилтээ хийсэн гэж үзэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.