ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг эсэргүүцсэн зарим иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Манай улсын зарим иргэд тус айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн тайван жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэгвэл жагсаал зохион байгуулах гэж байсан зарим иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Тодруулбал, “Эрх Чөлөөний Эвсэл” намын тэргүүн Б.Цацрал "СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дөрвөн давхрын коридорт зургуулаа сууж байна. Яагаад баривчилж авчирсан шалтгаанаа тайлбарлах нэг ч цагдаа алга" гэж мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.