СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-03

М.Энхболдын охин Э.Хулан НИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан.

Тэдний дотор МАН-ын дарга болон УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдын охин Э.Хулан багтжээ.

Энхболдын Хулан нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V тойрогт НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Тэрээр өмнө нь 2016, 2020 онуудад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй юм.  

Сонгинохайрхан дүүргээс нийт 10 төлөөлөгч нийслэлийн төлөөлөгчөөр сонгогдох юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.