Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталжээ. МАН-аас нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвших 45 хүний нэрсийг олон нийтэд танилцуулаад байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар:
-Өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны IV хуралдаан болж, нийслэлийн есөн дүүргийн монгол ардын намын хорооны 279 гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Бид өнөөдрийн хуралдаанаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд оролцох тогтоол, ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталлаа.
Хамтарсан засгийн газар байгуулагдсан энэ үед Нийслэлийн МАН-ын хороо хамтарсан засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “20 минутын хот хотын сэргэлт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүргүүлсэн.
Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхүйц бие бүрэлдэхүүнийг бид иргэд сонгогчдод илгээхээр ажиллаж байна гэв.
НИТХ-ын сонгуульд МАН-аас өрсөлдөх 45 нэр дэвшигчийн нэрс:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонгохгүй та нарыг
Сонгохгүй та нарыг
Сонгохгүй та нарыг