СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-03

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Статистикийн байгууллагын тоон мэдээлэл нь Засгийн газар, УИХ-ын түвшинд хүрч чадаж байна уу гэдэг чухал

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ойрын өдрүүдэд УИХ-ын харьяа байгууллагуудаараа ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Үндэсний статистикийн хороонд ажиллалаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Статистик судалгаа мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргана гэдэг нүдээ боогоод харанхуйд алхаж буйтай агаар нэг. Харин төр энэхүү мэдээллийг хэрхэн ашиглаж чадаж байна вэ гэдэг нь чухал.

Статистик мэдээллийг ашиглаж шийдвэр гаргаж, олон нийт иргэд аж ахуй нэгжид тулгамдсан асуудлыг төрийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой явах нөхцөлийг бүрдүүлэхэд төр засаг төрийн удирдлагууд өөрсдөө анхаарч байна уу гэдэг асуудал бас энд яригдана.

УИХ Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу гүйцэтгэх засаглалд тодорхой хяналт шалгалтын чигийг баримталж ажилладаг. Төрийн бодлого шийдвэр нь тогтвортой байна уу? Засгийн газрыг бодлого нь хуулийн хэрэгжилттэйгээ нийцэж уялдаж гэх мэт олон зүйл дээр хяналтын чиг үүргийг гүйцэтгэдэг. Үүний нэг том чиглэлийг барьж ажилладаг нь статистикийн байгууллага. Тэр ч утгаараа УИХ-ынхаа харьяанд энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Тооцоо судалгааг хийж, түүнээс гарсан үр дүнг тооцлоо. Санал, зөвлөмж хүргүүллээ. Тэр бодлогыг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх дээр тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлтийг өгдөг байх шаардлагатай гэж үзэж байна.

Шийдвэр гаргагчдын хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр хангана гэдэг нь статистикийн байгууллагын хүчин чадлын асуудал. Сүүлийн жилүүдэд цахимжсан, дэвшилтэд технологиудыг статистикийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа байдал нь мэдээлэл цуглуулах арга хэлбэр нь хялбар, дата анализыг богино хугацаанд дүгнэж чаддаг болох зэрэг олон асуудал өөрчлөгдсөн байна.

. Тухайлбал, сар бүр бид үнийн өсөлтийн асуудлыг хөнддөг. Ялангуяа дотоодын байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.