СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-03

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлагын байдал сайн байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн.

Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 20 гаруй хувьд дунд байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-10.5 градусаар дулаан. Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас ахиу, 60 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага орсон.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-26 м/с буюу аюултай, Өвөрхангайн Сантад 32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.