А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулга маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд маргааш буюу 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд 19 цаг 30 минутад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.