НИТХ-ын ээлжит сонгуульд нэр двэшигчдээ тодруулах Нийслэлийн Ардчилсан намын хорооны ээлжит хурал болж байна. Хуралдаанд нийт 230 гишүүн ирэхээс 135 гишүүн ирж, 58.6 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүллээ.
Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир нар хуралдаан даргалагчаар ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:
-Нийслэлийн ардчилсан нам бодлогын нам байхаа зарлаж, дэргэдээ 16 бодлогын зөвлөлийг байгуулж, мэргэжлийн экспертүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Бид шинжлэх ухаан суурьтай, инженерийн шийдэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулснаа зарлаж байна. 2024 оны орон нутгийн сонгуульд манай нам "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ" мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байна гэв.
Яг одоо тус хуралдаан хаалттайгаар хуралдаж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.